Эдийн засгийн тест - 2

2011-03-10,
1. Дор дурдсан асуудлаас аль нь эдийн засгийн ухааны судлах зүйлд хамаарагдахгүй вэ?
                      а. Нөөцийг үр ашигтай ашиглах
                      б. Үйлдвэрлэлийн нөөцийн хязгаарлагдмал биш байдал
                      в. Хэрэгцээг бүрэн дүүрэн хангах
                      г. Материалын болон оюуны хэрэгцээ
2. Барааны үнэ хэдий  чинээ доогуур байна, тэр хэмжээгээр түүний эрэлтийн хэмжээ их байна.
    Энэ үүднээс дараах дүгнэлтийг хийж болох уу?
                    а. Пальтоны үнэ хямдарвал нэгийг биш 2-г авна.
                    б. Пальтоны өөрийнх нь үнээс бусад эрэлтийн бүх хүчин зүйл өөрчлөгдөөгүй үед
                        түүний үнэ буурвал үнэтэй байсан үеэс их хэмжээгээр худалдан авна
                    в. Хэрэв энэ сард пальто өмнөх сараас илүү их борлогдсон болтүүний үнэ хямдарсаны гэрч юм.
3. Доор дурдсан эдийн засгийн зорилтуудаас аль нь тодорхой тоон утгатай байх вэ?
                   а. Эдийн засгийн баталгаа
                   б. Бүрэн ажил эрхлэлт
                   в. Эдийн засгийн эрх чөлөө
                   г. Орлогын шудрага хуваарилалт
4. Аль нь микро эдийн засгийн судлагдахуун бэ?.
                   а. Нийт эдийн засаг дахь үйлдвэрлэл
                   б. Аж ахуйд ажиллагсадын тоо
                   в. Үнийн ерөнхий түвшин
                   г. Бүтээгдэхүүн үйлдвэрлэл, түүний өөрчлөлт
5. Позитив эдийн засгийн онол алийг нь судлах вэ?
                    а. Юу байна вэ?  гэдэг асуудлыг
                    б. Юу байх ёстой вэ? гэдэг асуудлыг
                    в. Эдийн засгийн хөгжлийн эерэг хандлагыг
                    г. үнэлгээний боломжийг
6. Эдийн засгийн онол нь:
                  а. зөвхөн аж ахуй эрхлэх хөрөнгөтний тогтолцоог
                  б. Бүх эдийн засгийн тогтолцоог
                   в. Социализмын эдийн засгийн харилцааг судлахад хэрэгтэй
                  г. Бүгд буруу
7. Юуг, яаж хэнд? гэдэг асуудал нь:
                  а. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагт хамааралтай
                  б. Зах зээлийн эдийн засагт хамаарна
                  в. Хоцрогдсон эдийн засагт хамаарна
                  г. Бүх нийгэмд рамааралтай
8. Хэрэв нийгэмд үйлдвэрлэлийн нөөцийн хэмжээ нэмэгдвэл:
                 а. илүү их хэмжээний бараа үйлчилгээг бий болгоно
                 б. Үйлдвэрлэлийн технологи сайжирсан байна.
                 в. хүн амын амьжиргааны түвшин сайжирна
                г. аль нь ч биш
9. Капитал нь үйлдвэрлэлийн хүчин зүйлсийн нэг. Аль нь капиталд орох вэ?
                 а. Мөнгө, хувьцаа, облигаци
                 б. Зөвхөн хувьцаа, облигаци
                 в. Мөнгө, хувьцаа
                 г. аль аль нь хамаарахгүй
10. Эдийн засгийн бүх тогтолцоонд тулгардаг үндсэн асуудал юу вэ?
                  а. хөрөнгө оруулалт
                  б. үйлдвэрлэл
                  в. хэрэгцээ
                  г. ховор хомс байдал
     
          
      
                 
               
 

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:

Зөв хариулыг нь хэлээд өгөхгүй юмуу?
бичсэн б (зочин) цаг: 10:17, 2015-05-18 | Холбоос | |
энэ микро эдийн ззасгийн талаарх юум уу
бичсэн бб (зочин) цаг: 03:30, 2012-12-03 | Холбоос | |
баярлах saihan test bna kk
shogloom n bhgui yumu гуниглах
бичсэн hulan (зочин) цаг: 21:00, 2011-12-27 | Холбоос | |



:-)
 
xaax