Шүүмжлэл ...

2011-09-16,
 Хүн шүүмжлэл гэхээсээ илүү магтаалыг хүлээж авахдаа сайн байдаг .   
Бусдыг шүүмжлэхдээ юуг анхаарах ёстой  вэ?.
-Өөрт тань таалагдахгүй байгаа зүйлийг шүүмжлэхдээ өө сэв эрэхгүй байх хэрэгтэй. Энэ нь цаад хүндээ таагүй сэтгэгдэл төрүүлэхээс гадна эвгүй байдалд оруулж мэдэх юм.
-Тохиромжтой цаг хугацаа болон нөхцөл бүрэлдэхийг хүлээх хэрэгтэй. Мөн үг хэлээ боож ярих нь зүйтэй.
-Шүүмжлэх нэрийдлээр бусдыг доромжилж, гомдоох нь зохисгүй хэрэг.
-Өөрийнхөө сэтгэл зүйн байдлыг харж үзэх хэрэгтэй. Учир нь хэрэв та ааш зан муутай, стресстэй байх юм бол ууртай хэрцгий шүүмжлэгч болж хувирах нь дамжиггүй юм.
-Нөхөрсөг, тайван байдалтай өгсөн шүүмжлэлийг ямар ч хүн хүлээж авахад бэлэн байдаг.
-Тухайн хүнийхээ ямар сэтгэл хөдлөл, нүүрний хувиралтай харьцаж байгааг нь анзаарч тоох хэрэггүй. Харин чухам юуг танд хэлэх гээд байгааг нь ойлгохыг хичээгээрэй.
-Шүүмжлэл нь үнэхээр шударга бас хүндлүүштэй байж чадаж байна уу?гэдгийг мэдрэх хэрэгтэй. Үнэхээр тийм байж чадаж байвал та өөртөө дүгнэлт хийж, анхааралдаа авах ёстой.
-Хатуухан хийгээд үнэн шүүмжлэл нь урагшлах замд гэрэл болж өгдөг. Иймд шүүмжлэлээс эмээж, зугатаах, шүүмжилсэн хүнээ үзэн ядах нь тийм ч сайхан хэрэг биш юм. Магадгүй эсрэгээрээ хэзээ нэг өдөр тэр хүндээ баярлалаа гэж хэлэх үе гарахыг үгүйсгэхгүй шүү дээ.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:




:-)
 
xaax