Амжилтын нууц

2012-03-01,

Нийтлэгч : Грант Холворсон
Та өмнөө тавьсан зорилгоо 100% биелүүлж чаддаг уу? Тэгвэл яагаад заримыг нь гүйцэтгэж чаддаггүйг нэг үгээр тодорхойлбол та итгэлгүй эсвэл өөрийнхөө бодлоос хол байна гэсэн үг юм. Олон арван жилийн судалгаанаас харахад амжилтад хүрсэн хүмүүсийн хэн байсан нь чухал биш харин тэдний юунд зорьж хөдөлмөрлөж буйгаас үр дүн нь шалтгаалдаг байна. Ингээд баримтлах 9 зүйлсийг нэрлэе.
1.    Нарийн төлөвлөгөө гарга.
Зорилгоо тодорхойлж байхдаа л аль болох бүх зүйлээ тодорхой байлга. Жижигхэн л жишээ татъя. “5 фунд хаях”, эсвэл “Жаахан турах” хооронд ямар ялгаа байна вэ? Эхнийх нь хамаагүй тодорхой байна шүү дээ. Товчхондоо яг л үүн шиг тодорхой байлга. Чухам юунд хүрэх гээд тэмүүлж байгаагаа  мэдэх нь таныг юу хийхийг тодорхойлж өгөх бөгөөд үүнийг хийхэд илүү амар болно. Телевизийн нэвтрүүлгээр  бага ид, их уу гэх мэт дэндүү ойлгомжгүй байх нь танд ч ойлгоход  мөн хэцүү байдаг гэдэгт итгэлтэй байна.
2.    Цаг хугацааг яг товлоорой.
Зорилгодоо хүрнэ гэдэг бол боломжийг алдахаасаа өмнө ашигла гэсэн үг юм. Цаг хугацааг товлохын тулд урьдчилан шүүрч болох агшин бүрийг алдалгүй хаана хэзээ хэрэгжих боломжтойг тунгаа. Дахин сануулахад маш нарийн төлөвлөгөө нь таны амжилтад хүрэх боломжийг 300% хүртэл нэмэгдүүлдэг гэдэг судалгаа гарчээ.
3.    Амжилтад хүрэхэд хэр ойртож байгаагаа яг таг мэдэх.
Ямарваа нэгэн амжилтад хүрэх нь бусдын бус, таны өдөр тутмын ажлын ахиц дэвшилт, үнэнч шударга байдлыг шаарддаг. Хэрвээ та өөрийнхөө ажлаа хэр зэрэг гүйцэтгэлтэй байгааг мэдэхгүй бол бодит байдлыг л харахад хангалттай ба өөрийн зан ааш, үзэл бодол хоёр тань хоорондоо багахан зөрчилдөөнтэй ч байж мэдэх юм. Өөрийгөө өдөр бүр эсвэл 7 хоног бүр шалгах эсвэл хяна.
4.    Өөдрөг бай.
Зорилгод хүрэхэд хэрэгтэй, биелүүлэх боломжийн эерэг талаар илүү тусга. Хамгийн сайн арга бол та хийж буй зүйлдээ дуртай төдийгүй түүнээсээ сэтгэлийн ханамж авах бөгөөд үүнээс гүйцэтгэлд шууд хамаарна. Гэвч та ямар ч хэцүү зүйл хийж байсан хэцүү байна гэж бүү бод. Ямар ч зорилгод хүрэхэд чармайлт, цөхрөлтгүй оролдлого хэрэгтэй.
5.    Аяндаа сайжирна гэдэгт бус сайжруулахад анхаарлаа хандуул.
Бидний ихэнх нь авьяас, хувийн зан чанар зэрэг нь өөрчлөгдөшгүй гэж үздэг ч үнэндээ шинэ чадварыг эзэмших, хөгжүүлэхэд таны төсөөл ч байгаагаас тийм ч хэцүү биш. Судалгаанаас харахад сайн байснаас сайжирсан хүмүүс илүү бүтээмжтэй байдаг гэнэ. Тухайн нөхцөл байдлаас хамааран түүнийг зөв шийдвэр гаргахын тулд та ямагт хөгжих боломжийг хай.
6.    Тэсвэр хатуужилтай, тууштай бай.
Тэсвэр хатуужил... Энэ чанар бол удаан хугацааны зорилгыг тодорхойлох болон бэрхшээлтэй тулгарахад бэлэн байх цөхрөлтгүй оролдлого юм. Тэсвэр хатуужилтай хүн заавал нэгийг хождог гэдэг судалгаа байдаг. Тэсвэр тэвчээргүй хүн амжилтад хүрэх нь ховор бөгөөд хичээл зүтгэл, төлөвлөлт, цөхрөлтгүй оролдлого болон зөв бодол зэрэг нь амжилтад хүрэхийн хөшүүргийн нэгэн яахын аргагүй мөн билээ.
7.    Сэтгэлийн тэнхээтэй бай.
Хүн өөрөө сэтгэлийн амьтан. Сэтгэлийн тэнхээ бол таны биеийн бусад булчингуудтай яг л ижилхэн бөгөөд байнгын дасгал сургуулилт байхгүй бол сул дорой байх юм. Сэтгэлийн тэнхээтэй байхын тулд ямар нэгэн зүйлийг хийхдээ тулгарах бэрхшээлийг тооцох хэрэгтэй төдийгүй ямар шийдвэр гаргах талаар нарийн биш юм аа гэхэд хар зураг гарга. Энэ нь эхэндээ хэцүү байна гэдэгт итгэлтэй байна. Гэхдээ яваандаа та үүнд суралцана гэдэг нь үнэн.
8.    Битгий аз турш.
Хэр их сэтгэлийн тэнхээтэй байх нь хамаагүй бодит байдлыг үнэлэх нь чухал. Бэрхшээл тулгарсан бүх зүйлийг нэгэн зэрэг шийднэ гэж бүү зүтгэ. Амжилтад хүрсэн хүмүүс зорилгодоо хүнд хэцүү байдлаар хүрдэггүй гэдгийг санаарай.
9.    Заавал хийх болон хэзээ ч хийж болохгүй зүйл хоёрт зааг тогтоо.
Та амжилттайгаар үйл хэргээ бүтээхийн тулд үр ашиггүй зарим зүйлийг хийх хэрэгтэй эсэх талаар дахин тунгаа. Муу зан араншиндаа анхаарлаа хандуулах бус түүнийг засах талаар төлөвлөгөө гаргадаг гэсэн зөвлөгөө ч бас нэн чухал. Хэрвээ та зан аашаа засъя хэмээн шийдсэн бол нэг ч шалтаг далимыг битгий тоо.

 


Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:




:-)
 
xaax