ªºðòºº èòãýëòýé áàéõ íü ...

2012-03-01,

Өсвөр үе залуу нас – бол хүний цаашдын амьдралын бүх замыг тодорхойлдог үе юм. Энэ л үед өөрийн тухай ерөнхий төсөөлөл, ертөнцөд эзлэх байр суурь, амьдралын зорилго ба үнэт зүйлсийн тухай үзэл бодол  төлөвшдөг.

Өөртөө итгэлтэй  байна гэдэг бол:
-          Зорилго тавьж түүндээ хүрэх
-          Өөрийгөө хянах
-          Өөрийн сонирхлыг ичих айх зүйлгүйгээр илэрхийлэх
-          Зөрчилдөөнөөс нэр төртэй гарах зэрэг чадвар юм.
Мэдээж эдгээр чанарууд нь амьдралын туршид бүрэлдэн бий болдог бөгөөд олон хүчин зүйлээс шалтгаалдаг.  Гэвч өсвөр үе, залуу насанд хамгийн том үндэс суурь нь бий болдог.  Иймээс энэ үед залуу хүн та өөрийгөө хөгжүүлэх төлөвшүүлэх нь чухал. 

Харилцаанд хүнийг өөртөө итгэлгүй болгодог шалтгаанууд:

Ихэнх хүмүүст ичмээр санагдах, дуугаа хураах үе тохиолддог. Зарим нь байнга ийм байдалтай байдаг. Шинэ танил бус орчин нөхцөл хүмүүс эргэн тойронд бий болсон үед ямар ч хүн өөртөө итгэлгүй болдог. Гэхдээ хүн аажмаар энэ шинэ зүйлд дасдаг. Хэрэв ингэж дасаж чаддаггүй байнгын өөртөө итгэлгүй байдлыг мэдэрдэг, энэ нь байнгын айдас, түгшүүрийн шалтгаан болдог бол энэ жинхэнэ асуудал юм.

 ªөртөө итгэлтэй болохûí òóëä:
-          Өөрийгөө бас өөрийн эрхээ үнэл 
-          Өөрийн хэрэгцээ хүслийг тодорхойлж тэдгээрийг биелүүлэхийг бусдаас хүс
-          Хүн өөрийн хийсэн үйлдэлдээ хариуцлага хүлээх ёстой гэдгийг ухаар
-          Огцом сөрөг бодол санаа ба мэдрэмж нь эрүүл бас эерэг долгион дээр байх ёстой
-          Танд хандан хэлсэн магтаал ба шүүмжлэлийг эерэгээр хүлээн ав
-          Танд хэрэгтэй үед “Үгүй” гэж хэлж сур.


бичсэн: Tuuh-Niigem төрөл: Сурган хүмүүжүүлэх зөвлөгөө