5-н тоо

2012-03-25,
Монголчууд бидний дуртай тоонуудын нэг бол Тав. Монголын ард түмэн таван хошуу малынхаа ашиг шимийг хүртэн, таван тансаг идээг идээний дээж хэмээдэг. Хурдан морьдын уралдаанд түрүүлэн давхиж ирсэн эхний таван морьдыг айргийн тав гэж нэрлэдэг бол тав давсан бөхөд начин цолыг олгодог билээ. Харин бусад улс орон, шашинд 5-ын тоог хэрхэн билгэддэгийг та бүхэнд сонирхуулъя. Грек Ромын уламжлалд Тавын тоо гэрлэлт, хайр сэтгэлийн бэлгэдэл болдог. Буддын шашинд Хүний зүрх өөрөө төв нь болж дөрвөн зүг цохилж ертөнцийн таван утга учир болж өгдөг. Алхими Таван дэлбээт цэцэг болон таван хошуу нь дэлхий таван сууриас бүтдэг гэдэг онолын суурь болж өгдөг гэж үздэг. Христийн шашинд Ертөнц үүссэний дараа хүний таван зан авирт дүр байсан. Хүн таван мэдрэхүйтэй байдаг. Загалмайны таван утга учир агуулдаг. Египетэд Нил мөрний таван матрын утга учир домог их байдаг. Хинди шашинд Дэлхий таван хэсгээс бүтдэг,ертөнц таван бодисоос бүрддэг, үндсэн таван өнгө байдаг,таван мэдрэхүй, Siva таван өөр дүр царайтай гэж үздэг. Лалын шашинд Тавын тоог бурханы тоо гэж үзээд өдөрт таван удаа мөргөл хийдэг. Сатан Хүнийг тавын тоогоор билгэддэг.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:




:-)
 
xaax