Õîâîð îëäâîð

2012-03-29,
Нэг ч тоногдоогүй эртний нүүдэлчдийн том язгууртны 500 гаруй олдвортой иж бүрэн бунхант булш Булган аймгийн Баяннуур сумын нутаг Улаан хэрмийн Шороон бамбар хэмээх газраас олджээ.
 
Бунхны үүдэвч нь 42 м урт, 180 см өргөн, 7.5 м гүн бөгөөд бунхны хананд 40 гаруй зурагтай, 150 орчим алтан, 12 мөнгөн, 110 гаруй шавар, модон болон 17 ширхэг төмөр эдлэлтэй байсан аж. Судлаачдын үзэж байгаагаар “Бунхант булш нь VII зууны үед Монголын нутаг дэвсгэрт оршиж байсан Түрэг угсаатных” юм байна. 
Дээрхи шиг ханын зурагтай олдвор нь манай орноос төдийгүй Төв Азийн бүс нутгаас олдож байгаагүй ховор олдвор ажээ. Тус бунхант булшийг профессор А.Очир, С.Харжаубай нарын удирдсан ШУА-ын Түүхийн хүрээлэн, Казакстан улсын Евро Азийн их сургуулийн Түрэг, Алтай судлалын төвийн хамтарсан судалгааны баг илрүүлсэн байна.
бичсэн: Tuuh-Niigem төрөл: Түүх, нийгмийн ухаан