Ус ертөнц эссэ

2013-05-13,

Тайлбар: a href=2040 он. Ирээдvйд. Нар аль хэдийнэ тэнгэр голлож, зулай халцлах шахам төөнөн, улаанаараа эргэсэн шороо манаран, хавийн хvмvvс элгээрээ газар мөлхөнө. Осолдохгvй хотын төв гэсэндээ шороо дэлдэх нь арай бага. Хотын дэлгvvрийн гадаа битон, литрийн сав барьсан хvмvvс оочерлон “Ус” гэгч ойрд барааг нь хараагvй шингэн зvйлийг авах гэж дугаарлан зогсоно. Дэлгvvрийн хаяган дээр “1 литр ус - 10000 төг, 1 хvнд 10 литр” хэмээн бичжээ. Хөдөө тал нутаг хvн, мал, амьтан бvр зvлэг ч vгvй эзгvй хоосон шороон талаар дvvрчээ. Зуны нарны халууныг ч хэлэх vv! Усгvй ам цангахын зовлонг ч хэлэх vv! Энэ өрөвдмөөр дvр зураг бvхий улс гvрнийг Монгол улс хэмээн нэрлэж, нийслэлийг нь Улаанбаатар гэж байсан цаг саяхан. Гэвч дэлхий дээр анх удаагаа ундны усны эх сурвалж тасарсан, газар дээрээ битгий хэл, газар доороо ухаад ч усгvй болсон орон хэмээн тvvхэнд бичигдэж “Усгvй ертөнц” хэмээн нэрлэх болсон төдийгvй Монголчуудыг усгvй ертөнцийн ард тvмэн гэдгээр нь андахгvй болжээ.
...Байз! өнгөрсөнд. Тун саяхандаа... Ус гол шиг, мөнгө найз шиг байх цагт. Ус халгин цалгин шуугиж, ойр хавийн даланг сэтлэн олж ирэх нь Туулын ус vерлэжээ. Хvмvvс Туулыг салаар гатладаг байлаа. Туулын бургас битvv шигэж, хөвөөгөөр нь зvлэг ногоо ургаж, Туул гол шиг биш, Мөрөн шиг цалгиж байх vед Монгол Дэлхийд ундны усны нөөцөөр дээгvvр орж байв.
...Одоо. Харин одоо бол “Тийм цаг байсан юм аа” гэж ярих болж. Yзэх биш ярихын төдий л болж. Туулын голдрил тасарч, хааяа нэг бороо орохоор амь сэлбэдэг боллоо. Yерлэх нь бvv хэл vлгэн салган урсгал тасрахгvй урсаж байх болж. Амь тасрахгvй гээд арай чvv нэг юм зуны бороог хvлээж, бургас ой модгvй болсон Туул нvцгэрч, салхинд гандан хий дэмий л дөнгөж амаа чийглэн дэвтээх амьд амьтан мэт харагдана.
Арга ч vгvй дээ, амьтай амьгvй олон амьтныг ундаалсан хойно, өөрөө одоо хатаж цангаад хагсарч байгаа нь тэр биз. Тунгалаг уснаа цагаан сvv дусаахыг эрт vед өвөг дээдэс минь хараан зvхэж цээрлэдэг байсан бол, одоо vед алга ташин баярлах болжээ. Учир нь голын эхэнд сvv дусаах нь бага хэрэг болж. Юу нь мэдэгдэхгvй химийн бодисыг дусаах нь битгий хэл суваг хоолой татан Туул руу шургуулан тонн, тонноор нь цутгах нь тэр. Тэр ч бvv хэл арай доошлоод ард тvмэн нь худаг усгvй, эсвэл хувин сав тvмпэнгvй гэлтэй хамаг хувцсаа боож аван голын эрэг бараадна. Газраар сав хийсэн, голоор ус хийж, голд нь орон, угааж эхэлнэ.
Цаашлаад биеэ угааж усанд орно. Yvнээс арай доошлоод голын дунд хэсэгт автомашин угаалгын цэг тааралдана. Химийн хортой, хоргvй бодис, саван, вок, хөлс, хир бvгдийг нь холиод нийслэлийн иргэдэд усны хоолойгоор, заримд нь зөөврийн худгаар ундны ус болгон тvгээнэ. Бид нvдэн дээр ил л биш болохоос Хонгорын иргэд шvv дээ. Хонгор, Улаанбаатар гэлтгvй хордож байгаа хойно доо. Ер нь ингэж шат дамжлагагvйгээр шууд Хонгорын уснаас уучихсан нь дээр. Аягvй бол Хонгор, Улаанбаатарын уснаас ч цэвэр устай байж магад.
Бид нэг усан ундрагатай, бид усыг л ууна.
Энэ талаар ард иргэд, засаг төр нь ч тоохгvй. Тоолоо ч Монголчууд угийн л хэнэггvй, гvндvvгvй улс хэмээх нэрийдлээр дотроо засч, амаа таглана.
Ард иргэд нь Хонгорынхон гэхээр л vс нь арзайж, нvд нь аяганаасаа бvлтрэх шахам цэрвэж, өөрсдөө цэвэр ус ууж байгаа аятай л байх юм. Усны урсац бохирдвол бvгд л бохирдоно. Хонгор сумын гол ганц тэдний гол биш, бидний эх орны минь урсгал. Ус л юм хойно урсч л таарна. Эсвэл Хонгорын ус Туулын уснаас өөр өнгөтэй, ялгаатай. Эсвэл бvр Хонгорын ус гээд биччихсэн байдаг юм байх даа?
Бид нэг л усан ундрагатай. Бид нэг л ус ууна.

Засаг төр нь “Загас усан дотроо живж vхэв, усанд байхдаа агаар дутагдаж vхэв”, “Хонгорын хvмvvс голын уснаас аван аягандаа хийж, өөрсдөө кофе аятай халбагаар хор аван найруулж уснаас хордсон”, “Тэгэхээс биш Хонгорын ус хоргvй” гэх мэт хачирхалтай мэдэгдэл хийн мэлзэнэ.
Эрхэм ноёдууд ус уудаггvй болохоор усны гачигдлыг мэдэхгvй байна уу? Эсвэл сохор, бvр чихгvй болохоор тэр vv? Чихгvй, сохор гэдэг нь vнэн болж таарлаа. Аргагvй тийм хойно яаж мэдэх вэ дээ, Хөөрхий минь. Усны vнэ цэнийг өнөөг хvртэл мэдэхгvй л байна. Арга ч vгvй биз, одоохондоо ус төгрөгөөр хэмжигдээгvй байна. Бензиний vнэ нэмэгдэж, одоо бензиний vнэ нэмэгдвэл яанаа, аягvй бол бид сөнөнөө!
Яаж бензиний vнийг тогтоох вэ? гэж ирээд л сандралдаж байгааг нь харвал тэр усаар биш бензинээр тэжээгддэг бололтой. Тийм л байх нь. Аягvй бол зvрхнийх нь оронд мотор байгаа биз. Уг нь амьд бие хойно амь сэлбэх усаа vнэгvй байгаа дээр нь тордох нь зvйтэй. Yнэд орвол бензин ч яамай байнаа. Yсрээд л машингvй явган явна биз. Эцэг өвгөд минь тариа тарьж, усаа уугаад л vхээгvй л байлтай. Ер нь энх тунх, уух унд газар нутагтайгаа байсан цагт vхэхгvй. Хvн төрөлхтөн соёлыг хөгжvvлэх хэтрэх цагт соёл нь эргээд өөрсдийг нь устганаа гэж! Соёл ингэж их хөгжиж, атга шороо vнэд орж, мод бутаа тайраагvй, газар шороогоо ингэж их хөндөөгvй байсан бол хvн төрөлхтөн малаа маллаж байгалиасаа хишиг хvртэж, тааваараа элбэг дэлбэг байх байсан биз. Магадгvй уулыг нvцгэлж, усыг ширгээгээд эхлэхээр нь байгаль эх хишиг буянаа хураасан ч байж магад. Өгснийхөө хэрээр эргvvлээд хумьж эхэлж байна.
Туул минь! Ширгэхийн оронд ядаж хортой бай, Хонгорын гол шиг цэлийгээд урсаасай. Ам хатаж байна. Хортой хамаагvй тэрнээс чинь уух юмсан.
Бид амьд организм. Бид ус л ууна.
Бидэнд гарц бий. Гэхдээ 2 замтай. Туулыг нөхөн сэргээж, хөрсийг нь моджуулан тордох. Мөнгө биш Газар шороогоо, Бензин биш усаа бодох цаг.
Нэг бол ус ус хэмээн хоосон хашгирч Туулыг сэргэтэл их хур орохыг хvлээх, тэгээд эцэст нь импортоор ус худалдаж авах.
Хийх vv? Хvлээх vv? Хоосон хашгирахаар хийх л хэрэгтэй. Зөв эхлэх, зөв ярих нь ажлынхаа хагасыг хийлээ л гэсэн vг. Одоо л хийдэг цаг.
Ус уухгvйгээр амьдрах хvн битгий хэл адгуус манай дэлхий дээр л лав байхгvй. Магадгvй харь гариг дээр бий байх л даа.
Агаарын дараах - vнэ цэнэ бол УС.
Боддоо!!! Бид ус л уудаг!

 


Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:




:-)
 
xaax