Дэлхийн анхны цаасан мөнгө

2013-08-08,

 

1224-1225 онд Чингэс хаан зарлиг буулган Афганистанд нүүрэн талдаа “Үнэн өлзийт ерөнхий өрлөг жанжин” нөгөө талдаа “Туйлын дээд Чингэс хаан” гэж араб үсгээр бичсэн мөнгөн зоос цутгуулж гүйлгээнд оруулсан байна. Чингэс хаан улаан гахай жил буюу 1227 онд анх удаа цаасан мөнгийн хэвлэн гаргасан тухай Хятадын эрдэмтэн Фэн син вей, Японы эрдэмтэн Е.Кого (Дорнод Азийн мөнгөний диллоги бичиг 1938) нар батлан бичжээ.

Мөн Энэтхэгийн соёлын академийн ерөнхийлөгч, нэрт эрдэмтэн, доктор проффессор Локеш Чандра бичихдээ: “Монгол нь эртний бичиг, соёлын их гүрэн байсны хувьд хөрш зэргэлдээ орнуудад мэдэгдэхүйц нөлөө үзүүлж байсныг түүх мартахгүй хэмээн дурсжээ.Тэрээр Монголчууд түүхэнд анх удаа цаасан мөнгө хэрэглэж эхэлсэн нь хүн төрөлхтний нийгэм эдийн засгийн харилцаанд үндсэн эргэлт гаргасан юм. Алт, мөнгө, адуу малыг цаасан мөнгөөр солино гэдэг тухайн үедээ гайхалтай хувьсгалт зүйл байлаа” гэжээ. Чингэс хааны залгамжлагч хөвгүүд нь их хэргийг үргэлжлүүлж байсны дотор 1236 оны 1-р сараас эхлэн Өгөөдэй хааны зарлигаар цаасан мөнгийг дахиж хэвлэн гаргажээ. Өгөөдэй хаан 1240 онд албаны цаасан мөнгө 76 мянган нэгжийг өр төлбөр төлөхөд хэрэглэж байсан мэдээ бий.


Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:




:-)
 
xaax