Ертөнцийн сониноос...
- Дэлхийн хамгийн анхны эмэгтэй Ерөнхийлөгч бол Исландын Вигдис Финнбагадоттир юм. Тэрээ 1980 онд тус улсын ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулжээ.
- Дэлхийн төвөөс хамгийн алслагдсан цэг экваторт байдаг Чимборасо хэмээх сөнөсөн галт уул юм.
- Иракийн нийслэл Багдад 762 онд байгуулагдсан бөгөөд эртний Перс хэлээр "Бурхны бэлэг" гэсэн утгатай.
- Платон агуу сэтгэгч төдийгүй, гаргууд тамирчин байжээ. Тэрээр эртний Грекийн барилдаан болох панкратионы төрлөөр олимпийн аварга цолыг 2 удаа хүртэж байсан байна.
- Их Британийн Ерөнхий сайд У.Черчилль 1953 онд уран зохиолын салбараас Нобелийн шагнал хүртжээ.
- Ром нэртэй хот тив болгонд нэг байдаг.
бичсэн: Tuuh-Niigem төрөл: Шинэ мэдлэг