Хүүхдийн хоол хүнс

2011-03-30,
Хүүхдийн оюун ухаанд шаардлагатай хоол хүнс

Загас
Тархины үйл ажиллагааг дэмжих омега-3 гэдэг тослог хүчилтэйгээс гадна олон аминдэмтэй тул хүүхдийн хоол хүнсэнд заавал оруулах хэрэгтэй. Бүх төрлийн загасны мах тархины үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг байна.

Өндөг
Өндөгний шар нь холин гэдэг элемент агуулдаг бөгөөд энэ нь ой санамжийг сайжруулдаг байна.

Арахисын тос
Арахис нь Е витаминаар баялаг ба мөн тархины нервийн мембраныг хамгаалдаг антиоксиданттай.

Боловсруулаагүй үр
Хүний тархи жигд сайн ажиллахын тулд тодорхой хэмжээний глюкозыг шаарддаг байна. Боловсруулаагүй үр нь глюкоз болон түүнийг цусанд оруулах хэмжээг хянаж тохируулж байдаг торлолыг агуулдаг байна. Мөн нервийн системийг тэжээдэг В-ийн терлийн витаминаар баялаг байна.

Овьёос
Энэ бол хүүхдийн өглөөний хамгийн сайн хоолны нэг. Овьёос нь Е болон В-гийн төрлийн витаминаар болон кали, цинкээр баялаг. Эдгээр витамин нь хүүхдийн ой ухааны чадавхийг сайжруулна.

Жимсгэнэ
Улаан лооль, цэцгэн байцаа, баклажан, хулуу, лууван, шпинат, болгар перец, эрдэнэ шиш. Тод өнгийн эдгээр ногоо нь антиоксидантын агууламж өндөртэй, эд эсийг төлжүүлэхдээ сайн.

Сүү болон йогурт
Сүүн бүтээгдэхүүн нь протеин болон В төрлийн витаминаар баялаг тул тархины эд эсийг хөгжүүлэхэд тустай.

Үхрийн өөхгүй мax
Өөхгүй мах нь төмөр болон цинкийн эх үүсвэр ба тархины когнитив ажиллагааг сайжруулдаг. Махыг С витаминаар баялаг ногоотой (болгар перец, улаан лооль, жүрж, гүзээлзгэнэ) хамт хэрэглэж байвал төмөр нь бие организмд амархан шингэцтэй болдог байна.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:




:-)
 
xaax