Чингис хаан супер ген номноос.../үргэлжлэл/

2011-04-29,
7. Цагаадай ба түүний залгамжлагчид
"Засаг, ёс, хууль, бичиг сайн мэдэхийг хүссэн хүн Цагаадайд очигтун" Чингис
  • Хожим Баруун Ази дахь Түрэг, Монголын гүрэн, мөн Энэтхэг дэх Их Могулын уг сурвалж болсон Дундад Ази дахь Монголын хаант улсыг үндэслэгч, эрдэм номт, дргшин Цагаадай нь Чингис хааны 2 дахь хүү болон 1183 оны харагчин туулай жилд төржээ.
  • Цагаадай нь Дундад Ази дахь Монголын хаант улсыг үндэслэсэн юм.
  • Дайны үед олон тооны усан онгоц ба хүнд даацын гүүр хийлгэж явсан тэрээр Монголын инженерийн цэргийн анхны жанжин байв.
  • Цагаадайн залгамжлагчдын нэг түүний цэргийн удирдагч Төмөр Монголын геополитикийг Энэтхэг, Бага Азийн хойг, Араб дахинд тэлсэн хүн, тэрээр 1368 онд Монголын Их Юан улс мөхсөнөөс нэг жилийн дараа 1369 онд Самаркандад хаан ширээнд сууж Доголон Төмөр хэмээн түүхэнд алдаршсан бөгөөд 1369 оноос хойш Баруун зүгт Афганистан, Перс /одоогийн Иран/, Бага Азийн Туркед цохилт өгч өмнө зүгт Энэтхэг рүү довтолж байжээ.
  • Доголон Төмөр хаан Хятадыг байлдан дагуулж нөлөөгөө тогтоохоос өмнө 1406 онд хумхаа өвчнөөх нас барсан байна.
  • Түүний булш бунхан Дундад Азийн нутаг дэвсгэрт байсныг археологчид илрүүлсэн ба бунхан дээр нь "Үүнийг хөндөж болохгүй хөндвөл хааны догшин сүнс амилж далай мэт их цус асгарна" хэмээн бичсэн байсан боловч бунханыг нээсэн тэр өдөр 1941.06.22-нд фашистууд Орос орон руу довтолсон байдаг.
  • 1943 оны зун Оросын удирдагч Сталин Төмөр хааны шарилыг дахин оршуулахад сая рубль зарцуулах шийдвэр гаргаж байсан ба түүнээс хойш фронтын нөхцөл байдал эрс өөрчлөгдсөн тухай түүхэнд тэмдэглэгдсэн байдаг.
  • Доголон Төмөр хааныг нас барснаас хойш 120 жилийн дараа түүний эх талын цусан төрөл Бабар Делийн Султаныг ялж Энэтхэгт хүчирхэг Монгол улсыг байгуулсан ба түүхэнд Их Могулын эзэнт гүрэн хэмээн тэмдэглэгдсэн .
  • Могул нь Перс үг бөгөөд Мугхул буюу Монгол гэсэн утгатай үг ажээ.
  • Бабар 1526 онд Могул улсыг үндэслэн байгуулж, түүний ач хүү Акбар эзэнт улсын засаг захиргааны бүтэц, эх суурийг тавьсан байна.
  • Акбар 1556 огоос 1605 он хүртэл Умард ба Төв Энэтхэг, Афганистаныг захирч байсан.
  • Акбарын хүү Жахангир 1605- 1627 он хүртэл улсыг удирдаж байсан бөгөөд энэ үеийг Могулын цэцэглэлтийн үе гэдэг.
  • Жахангар нь уран барилгыг хөгжүүлж байсны дотор өөрийн эхнэртээ зориулсан бунхан болох алдарт Таж Махалыг 1639-1648 онд бүтээсэн байна.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:




:-)
 
xaax