Чингис хаан супер ген номноос.../үргэлжлэл/

2011-04-30,
8. Өгөөдэйн Түмэн Амгалан орд өргөө
"Уужим өгөөмөр сэтгэлтэй байх, эд баялаг хүссэн хүн Өгөөдэйд ойр байхтун" Чингис хаан
Монголын эзэнт гүрний нутаг дэвсгэрт дэлхийн анхны GATT тогтолцоог бий болгож, Алтан улсыг эзэлж Европ тивд нуташ орноо ихээхэн тэлсэн,Өршөөл ихт хаан Өгөөдэй нь 1186 онд мэндэлжээ.
Тэрээр 1229-1241 онд хаан ширээнд 13 жил суухдаа  улс орноо эзэнт гүрний хэмжээнд хөгжүүлж, төр засаг, эдийн засаг, соёлын олон шинэтгэлийг хийсэн байна. Үүнд:
             1. Алтан улсыг эзэлсэн
             2. Улс хоорондын элчин харилцааг өргөтгөж өртөө зам байгуулав.
             3. Усгүй газар худаг ус малтуулж улс иргэний ус бээлчээрийн хүрэлцээг хангав.
             4. Эзлэгдсэн орнуудаас эрдэмтэд шалгаруулж шинэ хрт байгуулан, Алтан ургийн түүхийг бичүүлж дуусгасан./Нууц товчоог 1240 он/
Өгөөдэй хаан 1248 оны 4-р сард насан эцэслэж түүний шарилыг Дорнод Туркестаны нутагт хөдөөлүүлсэн гэж түүхэнд бичигдсэн байдаг.
Өгөөдэй хааны дараа түүний хүү Гүюг хаан ширээнд суужээ.
Эртний Монголчуудын дипломат харилцааны соёлын үнэт дурсгалуудаас Гүюг хааны Ромын папад бичсэн дурсгал нь хосгүй дурсгалд тооцогддог ба энэхүү захидал нь Их Монгол улсын хааны тамганы дардасыг хадгалж үлдсэн юм. Энэхүү захидлын эх нь одоо Ватиканы архивт хадгалагдаж байдаг.
бичсэн: Tuuh-Niigem төрөл: Шинэ мэдлэг