Нийгмийн амьдралын хүрээний тест

2011-05-06,

       1.. Зөв харгалзуул.

          1. Бүлгийн шинж                    а.Тодорхой ажил хэрэг бүтээхийн   төлөө  үүсдэг бөгөөд нэг хүн хийж  чадахгүй юмуу  хийхэд төвөгтэй                                                                     ажлыг хийхэд тус болдог

  2.Гүйцэтгэгч бүлэг                  б. Гишүүдийн сэтгэл хөдлөлийн хэрэгцээгээ  хангахын тулд бий болдог, нийгмийн  сайшаал,           
                                                         хүндэтгэл,  итгэлийг олохыг
 эрмэлзсэн гишүүдийнхээ хүслийг   хангах  зорилготой

 3.Илэрхийлэгч бүлэг              в. Харилцан үйлдэл,   гишүүнчлэл,адилтгалтай
2.... гэдэг бол хэл, газар нутаг, эдийн засаг, сэтгэл зүй, соёл,
нийтлэгийн үндсэн дээр түүхэн ёсоор бүрэлдэн тогтсон хүмүүсийн       
         нийтлэг.
                                                     а. Овог        б. Аймаг       в. Ястан        г.Үндэстэн         д. Угсаатан
3. Бат, Чимгээ 2 гэрлэснийхээ дараа Чимгээгийн аавын нэг өрөөнд  амьдарсан. Энэ нь гэр бүлийн талаарх өгөгдлийн алинд нь         хамаарах  вэ?
                а. Полигени               б. Эндогами                    в. Матриархаль           г. Патрилокаль          д. Матрилокаль
4. Угийн бичгийн талаар бичсэн судлаачдын ном зохиолуудыг судлах  нь дараах аргуудын алинд нь хамаарах вэ? 
                а. Анкетын арга              б. Түүврийн арга        в. Ажиглалтын арга    г. Анхдагч эх сурвалж судлах арга                   
                д Хоёрдогч эх сурвалж судлах арга     
5. Америкийн судлаач Л.Морган нийгмийн хөгжлийг ангилахдаа доор өгөгдлийн алийг нь “Бүдүүлэг” үед хамааруулсан бэ?   

         а. Хүн модонд амьдралаа өнгөрүүлж байсан үе                                            б. Палеолит, неолитын үе     
         в. Идэшний ургамал тариалж, амьтдыг гэршүүлж эхэлсэн үе                      г. МАА, ан агнуур эрхэлдэг болсон үе           д. Боолт үе

6. Хүн төрөлхтөний түүх, нийгмийн амьдралыг соёл гэдэгт   хамааруулан энэ соёл иргэншил нь бие биеэсээ хамааралгүйгээр орчил
    байдлаар хөгжинө гэсэн нь аль онол сургаалд хамаарах вэ?

             а. Газар зүйн үзэл        б. Биологийн үзэл           в. Элитийн онол           г. Иргэншлийн онол      д. Эдийн засгийн онол

7. Өрнөдийн нийгмийн хэв маягийн  ангилал дах цэцэрлэгжүүлэх   нийгмийн шинжийг тодорхойл.
             а. Байгалийн үржил шимт газар руу нүүх ба зарим газар хаант   улс үүссэн
             б. Зээтүү зэргийн ашиглах, амьтдыг гэршүүлэн үржүүлэх болсон
             в. Нийгмийн ялгарал явагдаж, зарим газар хүчирхаг удирдагч бий  болсон
             г. МАА-н бүтээгдэхүүнээр амь зогоодог
             д. Хүн амын нягтрал багатай суурингууд үүссэн

8. Орчин үеийн хөгжингүй нийгмийн дээдийн доод давхрааны статус  нь   дээдийн дээд давхрааны статусаас юугаараа ялгаатай вэ?                           а. Статус нь үе залгамжлан олгогддог
                      б. Язгууртны амьдрал, зан үйл, хязгаарлагдмал хүрээний найз  нөхөд,  хөрш зэргээрээ ялгагдана.
                      в. Өөрийн хичээл зүтгэлээрээ олж авдагаараа ялгагдана
                      г. Маш их хэмжээний хөрөнгө, алдар хүнд бүхий гэр бүлүүд энэ  давхрааг бүрдүүлдгээрээ ялгаатай
                     д. Харьцангуй хаалттай байдгаараа ялгаатай
9. Дараах өгөгдлөөс аль нь нийгмийн давхраажилтын хэмжигдэхүүн болохгүй  вэ?
                     а. Эд баялаг                 б. Эрх мэдэл          в. Боловсрол                  г. Язгуур угсаа              д. Нэр хүнд
10. Экзогами ёс гэдгийг хэрхэн ойлгох вэ?
                    а. Гэрлэлтийг тодорхой бүлгийн дотоодод баталгаажуулах
                    б. Гэрлэлтийг тодорхой бүлгээс үл хамааруулан зохицуулах
                    в. Гэр бүлийн гишүүдийг эмэгтэй хүн удирдах
                    г. Гэр бүлийн гишүүдийг эрэгтэй хүн удирдах
                    д. Эрэгтэй , эмэгтэй  хүмүүс хоорондоо гэрлэх
11. Болд “Талх чихэр” компаний бүтээгдэхүүнийг байнга худалдан авдаг гэсэн  нь бие хүний нийгмийн үүргийн алийг нь илэрхийлэх вэ?                     а. Хөдөлмөрлөгч, үйлдвэрлэгч              б. Өмчлөгч             в. Иргэн                    г. Хэрэглэгч                       д. Гэр бүлийн гишүүн
12. Монгол оронд хэдий үеэс угсаа гарлын  хэв маяг задарч аажмаар  анги   бүлгийн хэв маягт шилжих  шилжилт явагдсан бэ?
                   а. 1920-иод дунд үеэс           б: 1950-иад оны сүүл үеэс        в. 1988 оноос         г. 1980-д оны сүүлээс         д. 1992 оноос

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:

ngmii tect
thanks
бичсэн Зочин цаг: 18:26, 2012-01-13 | Холбоос | |
hariug ni tawij bolohuu
бичсэн unique (зочин) цаг: 22:41, 2011-06-13 | Холбоос | |



:-)
 
xaax