Õàéð

2011-06-25,
1. Хайр бодлоос эхлэнэ. Бодлыг маань эзэмдэж байгаа зүйлс биднийг тодорхойлж байдаг.
2. Хэн нэгнийг хайрлахын тулд эхлээд түүнийгээ хүндэлж сурах хэрэгтэй. Юуны өмнө өөрийгөө хүндэлж сур. Өөрийгөө хүндлэхийн тулд “Надад хүндлэхээр юм юу байна” гэж өөрөөсөө асуу.
3. Хэрвээ та хайрыг авахыг хүсч байвал эхлээд өөрөө өгөх ёстой. Хичнээн их хайр өгнө, төдий чинээ ихийг авна
4. Сайн үйлийг зүгээр л бүтээ.
5. Жинхэнэ хайраа олохын тулд жинхэнэ нөхрөө олох хэрэгтэй. 
6. Хэн нэгнийг үнэнээсээ хайрлахын тулд түүнийгээ яаж харагдаж байгаагийнх нь төлөө биш, байгаа хэвээр нь хайрлах хэрэгтэй.
/.Нөхөрлөл бол хайрын үрийг соёолуулдаг хөрс юм.
8.. Харьцаандаа хайрыг бий болгохын тулд эхлээд нөхөрлөлийг бий болгох хэрэгтэй.   
9. Та хэн нэгнийг хайрлаж байгаа бол түүнд эрх чөлөө олго.  
10. Хайрлаж сурахыг хүсвэл эхлээд өршөөж, өнгөрсөн үеийн гомдол хорсол, уйтгар гунигаасаа ангижирч сур.
11. Бид нээлттэй илэн далангүй харьцаж сурвал амьдрал маань өөрчлөгдөнө.
12. Та хүмүүсийг хайрлаж, үнэлж байгаагаа тэдэнд мэдэгд.
13. “ Би чамд хайртай” гэсэн 3 шидэт үгийг хэлэхээс хэзээ ч бүү ай.
14. Хэн нэгнийг магтах боломжийг хэзээ ч бүү алд.
15. Хайртай хүндээ хайрын үгээ заавал хэлж бай.
16. Хайр жинхэнэ байхын тулд түүнд үнэнч байж, энэ нь бодол санаа, үйл ажилд нь хэрэгжиж байх хэрэгтэй.  
17. Үнэнч чанар бол бат бөх харьцааг хэврэг харьцаанаас ялгаж өгдөг.
18. Өдөр бүрийг дур хүсэлтэйгээр амьдрах хэрэгтэй.
19. Жинхэнэ хайрын харьцаанд итгэл амин чухал.
20. Бүрэн итгэлээ өгөхгүйгээр хэн нэгнийг хайрлах боломжгүй.

бичсэн: Tuuh-Niigem төрөл: Сурган хүмүүжүүлэх зөвлөгөө