Дэлхийн нууц

2011-06-26,

Дэлхийн тайлагдаагүй нууц: Атлантисийн нууц


Дэлхийн тайлагдаагүй нууц: Атлантисийн нууц

АТЛАНТИС ЖИВЖ АЛГА БОЛСОН НУУЦ

Домогт гардаг Атлантис нь цаг агаар зөөлөн дулаан, ой мод етгөн шигүү, өвс ургамал сахлаг сайхан, амтат жимс алагласан, алт мөнгө арвин баялаг, ёстой л тэнгэрийн дор тэгширсэн гайхам сайхан газар байжээ гэдэг.
Атлантисын тухай үлгэр домог эртний Грекийн гүн ухааны эцэг-Платоноос эхтэй. Платон өтөл насныхаа алдарт бүтээлдээ 12 мянган жилийн өмнө Гибралтарийн хоолойгоос холгүй, Америк, Европ, Африкийн хоорондын өргөн уудам Атлантын далайд нэгэн ад бишийн нууцлаг эх газар байсныг Атлантис гэдэг байсан гэж бичжээ. Энэхүү эх газар "Ази болон Ливийг нийлүүлснээс ч том", цагуур нь зөөлөн дулаан, эд баялаг арвин баян, улс нь баян, иргэд нь чинээлэг, даян дэлхийг доргиулан дагуулдаг байжээ. Гэтэл нэгэн удаагийн их газар хөдлөлт болон үерт автаж, Атлантис тэр чигээрээ далайн ёроолд живж, аварга их давалгаанд хамагдан алга болжээ. Хэрэг явдал үнэхээр тийм болсон юм уу?
НЯЦААГДСАН ТААМАГЛАЛ

1958 онд Америкийн эрдэмтэн доктор Рунтан Бахамын бүлэг арлын орчмын далайн ёроолд маш их аварга том янз бүрийн хэлбэртэй геометрийн дүрстэй хийц бүтцүүд, бас хэдэн зуун бээр үргэлжилсэн урт урт шугамнууд байхыг олж илрүүлжээ. Түүнээс 10 жилийн хойно тэрээр мөнөөх тэнгисийн ёроолоос бас хэдэн зуун бээр урт үргэлжилсэн хотын хэрэм, хэд хэдэн боомт, нэг дээгүүр тавьсан зам байгааг олж тогтоосон нь усан дор живсэн боомтын хуучин ор мөр болох нь илт байжээ. Эдгээр нээлтүүд нэгээхэн хэсэгтээ л Атлантисын талаархи хүмүүсийн таамаглалыг дөгөөж, санаашралыг татсан байв.
1974 онд Зөвлөлтийн далай тэнгисийн хайгуулын хөлөг онгоц Гибралтарийн хорлойгоос баруунтаа нэг далайн ёроолын хотыг нээж олсныг маш олон хүн энэ чинь л Атлантис хотын туурь байх гэцгээсэн байна.
Урт удаан хугацааны турш хүмүүс анхаарал хараагаа Атлантын далайгаас Номхон дөлгөөн далай руу чиглүүж, бас далай тэнгисийн бүсээс ойр орчмынх нь усан системиин өргөн уудам эх газар луу хандуулж, Мексик, умард Европ, хойд Африк, Австралиас аваад Хятад болон Энэтхэг цөм Атлантисийн талаархи хүмүүсийн "сэжигтэй газар орон" болсон байна. Гэвч дээрх зүйл бүрийн сэжиг таавар цөм шинжлэх ухааны эрэл хайгуулын дүнд няцаагдсан байна.
КРИТИЙН СОЁЛ ИРГЭНШЛИЙН ӨРНӨЛТ

1870 онд Германы археологч Шриман Грекийн Плонезийн хойгийн зүүн хойд талаас Майсиний туурийг олж нээжээ. Түүнээс 35 жилийн дараа, Английн археологч эрдэмтэн Ивенс Крит арал дээрээс хамгийн эртний Миносын соёл иргэншлийн ул мөрийг малтаж гаргажээ. Энэ хоёр агуу их нээлт дэлхий дахиныг донсолгож, хүмүүс өөрийн эрхгүй тэдгээрийг "ул мөргүй алга болсон" Атлантистай холбож үзэх болсон байна. Маш олон эрдэмтэн өнөөгийн Крит арлыг Атлантисын арлын улсын зөвхөн нэг үлдэгдэл хэсэг нь юм гэж үздэг. Крит нь Европын эртний соёл иргэншлийн өлгий нутаг, гэхдээ 4-5 зуун жил цэцэглэн хөгжөөд дараа нь гэнэтийн гал уул, газар хөдлөлт, их давалгаанд автаж арал дээрх аливаа бүхэн устаж алга болжээ. Харин галт уул судлаач бас ийм аюумшигт хүчин Санторин арал дээрх галт уул дэлбэрснээс үүдэлтэй, уг дэлбэрэлтээс үүссэн аварга их давалгаанд автагдсан болохыг гэрчлэн нотолсон байдаг. Өнөөдөр хэрвээ Крит Атлантис хоёрын хооронд тэмдэглэгээ зуръя гэх аваас хамгийн том саад тотгор нь цаг хугацаа хийгээд дэвсгэр газар дээр гарч ирэх агаад энэ хоёрын ялгаа зөрөө нь 8-9 мянган жил, 720 мянган тэгш дөрвөлжин км болох ажээ.
Миносын соёл иргэншил

Грекийн Крйт арлын хүрэл үеийн соёл иргэншил, Азовын соёл иргэншлийн чухал нэг бүрэлдэхүүн хэсэг юм. Тэрээр гайхамшигт сайхан эзэн вангийи орд өргөө, туурганы зураг, вааран эдлэл, уралгийн бүтээлүүдээрээ дэлхий дахинд зард гарчээ. Ойролцоогоор МЭӨ 3000 оноос соёолж эхлээд МЭӨ 1900 оны орчим болтол, Крит арал дээр боолын ёст улс байгуулсан байжээ.
МЭӨ 1450 онд Майсины соёл,иргэншлээр халагджээ.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:




:-)
 
xaax