Үс сайхан бол ....

2011-11-15,
Өвчилсөн үс унадаг. Эм болон гармоны хэлбэлзлээс ч шалтгаалах нь бий аж.
Хуйх дахь үс нь гурван жил гаруй амьдарч, дараа нь унадаг байна.
Хүний хэвийн үс 100.000 ширхэг орчим байдаг. Өдөрт 100 ширхэг унана. Гэвч хэвийн уналтаас илүү ихээр үс унахад олон шалтгаан байдаг ажээ.
Витамин А. Хэрэв үс тань хагтаж, хуурайшин, хугарч, гялтганадаг өнгөлөг чанар нь буурч байгаа бол энэ витамин дутагджээ.
Витамин В2. Тус витамин шампуньд тань хэвийн хэмжээтэй байгаа бол үс эрүүл, өнгөлөг байдаг. Хэрэв таны үс гэнэт хэтэрхий тослогтож, эсвэл дэндүү хуурайшиж байгаа бол витамин В-гийн илүүдэл болжээ.
Витамин В3. Үс эрт бууралтан, ургалт нь удааширч байгаа бол витамин В3 дутагдаж байгаагийн шинж. Энэ төрлийн витамин агуулсан шампунь хэрэглэвэл асуудлыг шийдэж болно.
Витамин В6. Хуйх хуурай­шин загатнаж, хагтаж эхэлбэл витамин В6-гаар баялаг шампунь хэрэглээрэй.
Витамин В9. Энэ бол фолийн хүчил. Үсний тань ургалтыг сайж­руулна.
Витамин В10. Энэ витамин нь витамин В3-тай холилдсон бай­вал эрт бууралтахаас сэргий­лэн, ургалтын процесст сайнаар нөлөөлдөг. Витамин РР. Үсний тань унал­тыг зогсоож, хагийг арчлахад тустай.
Витамин Е. Үсэнд тэжээл өгөн ургалтыг сайжруулна.
Витамин F. Үсний уналт, хагталтыг зогсооно.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:




:-)
 
xaax