¯çýìíèé à÷ òóñ

2012-01-17,

 


 

Үзэмтэй нөхөрлө

Байгалийн аргаар наранд хатаасан үзмэнд хүний биед амархан шингэдэг ургамлын гаралтай сахар, кали, антиоксидант, хоол тэжээлийг шингээх файбер зэрэг бодисоор баялаг нь эрдэмтэдийн судалгаагаар тогтоогдсон байна. Байгалийн, ургамлын гаралтай глюкоз нь хүний биед хамгийн чухал шим тэжээл, энерги өгдөг.

Кали, магнигаар ихээхэн баялаг байдаг нь цусны даралтыг хэвийн хэмжээнд байлгахад тустай. Үзэм давс хамгийн багатай калигаар баялаг тул зүрхний эрүүл мэндэд хамгийн тохиромжтой. Үзэмний ургамлын гаралтай файбер нь хоол тэжээлийн боловсруулах систем, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг ихээхэн дэмждэг. Үзэм нь усан үзэмтэй нэгэн адил дарсны хүчлийг агуулдаг тул хоол тэжээлийн шингээлт, ялгаралт, нарийн болон бүдүүн гэдэсний үйл ажиллагаанд сайн байдаг. Өлссөн үедээ их хэмжээний хоол идэхээсээ илүү бага зэргийн хатаасан жимсийг хөнгөн зууш маягаар хэрэглэснээр хэтрүүлж идэх, илүүдэл жинтэй тэмцэхэд тус нэмэр болдог.


бичсэн: Tuuh-Niigem төрөл: эрүүл мэндийн зөвлөгөө