Майя нарын соёл

2012-02-25,
Майя индианчуудын соёл иргэншлийг юу үгүй хийснийг эрдэмтэд тогтоожээ
Төв Америкт оршиж байсан майя нарын сонгодог соёл иргэншлийг бага зэргийн ган гачиг өдөөсөн байх магадлалтай гэнэ. Ийм дүгнэлтэд Юкатаны шинжлэх ухааны судалгааны төв болон Саутгемптоны их сургуулийн эрдэмтдийн хамтарсан судалгааны баг хүрчээ. Эрт дээр үед хүчирхэг байсан соёл иргэншил уналтад орж, хүн амынх нь дийлэнх хэсэг үхэж үрэгдсэн явдлыг эрдэмтэд хүчтэй ган гачигтай холбон тайлбарлаж ирсэн билээ. Гэвч цаг уурчдын хийсэн судалгаа, туршилтуудын явцад тус бүс нутагт ундны цэвэр усны эх ундрагуудыг үгүй болоход хур тунадасны орох хэмжээ 25-40 хувиар багасах явдал ихээхэн нөлөө үзүүлэх талтай байсныг мэдсэн байна.

Майя нарын соёл иргэншил огцом уналтад орсон үе буюу МЭ-ий 800-950 жилийн хооронд Юкатанд хур тунадас хэр хэмжээтэй орж байсан болон ууршилтын түвшин ямар байдалтай байсныг тооцоолохын тулд эрдэмтэд загварчлалын ярвигтай схемүүдийг ашиглажээ. “Хур тунадас орох явдал тэр үед 25-40 хувиар багассан нь усны хэмжээг багасгаж, ууршихад хүргэсэн гэдгийг бид олж мэдсэн” хэмээн Саутгемптоны их сургуулийн профессор Илко Рохлинг тайлбарлав. Олон жил дараалж ган гачиг нүүрлэсэн явдал майя нарын амьдралын тогтсон хэв маягуудыг үгүй хийж, хот суурингуудыг нь хоосроход хүргэсэн бололтой. Өмнө нь ч АНУ-ын одон орон судлалын агентлаг буюу NASA-гийн сансар огторгуйн судалгааны хүрээлэнгийн цаг уурчид ийм дүгнэлтэд хүрч байсан билээ. Гэхдээ тэд майя нар өөрсдөө соёл иргэншлээ мөхөөж орхисон гэж үзсэн аж. Их хэмжээний ган гачиг болоход майя нарын ой мод ихээр огтолж байсан явдал өдөөсөн байх магадлалтай гэнэ.
www.wikimon.mn

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:




:-)
 
xaax