Нийгмийн амьдралын хүрээ тест

2011-03-03,
1. Нийгэм нь шатлал бүхий бүлгүүдэд хуваагдах бөгөөд дотроо шатлан захирах ёсонд хатуу тогтоосон байр суурь эзэлдэг эрэмбэ  бүхий
     хаалттай бүлгийг ............... гэнэ.
             а. Боолчлол                          б. Каст                  в.Язгуур угсаа                    г. Хаалттай хэв маяг         д.Тэгш бус байдал
2. "Атомист" онолын хандлагаар бол нийгэм нь оршин амьдарч буй бие хүмүүс тэдгээрийн хоорондын социаль харилцааны цогц юм.
     "Атомист" хандлагын гол төлөөлөгч хэн бэ?
            а. Г.Зиммель                   б. Э.Шилз                   в.К.Маркс                     г.Т.Парсонс                    д. Т.Мальтус
3. Нийгэм түүхийг үзэх онол сургаал, гол төлөөлөгчдийг зөв харгалзуул.
           1. Гумилев, Мечников, Монтеське                а.Нийгмийг амьтны физиологийн бүтэцтэй адилтган интеграци, дифференциацын
                                                                                               зарчмаар тайлбарлах үзэл
           2. Дарвин, Беджгот, Гобино                           б. Нийгмийн хөгжилд хүн амын тоо, хүнс тэжээлийн нөөц чухал үүрэгтэй.
           3. Мальтус                                                            в. Тухайн улс үндэстний хөгжилд газар зүйн орчин, уур амьсгал, хөрс, усан мандал чухал
                                                                                                  үүрэгтэй.
4. Аль нь уламжлалт нийгмийн шинж биш вэ?
              а. Хөдөлмөрийн хуваарт, төрөл мэргэжил нь байгалийнх байдаг
              б. Хувь хүмүүсийн хооронд албан биш хувийн харилцаа давамгайлдаг
              в. Хүмүүсийн харилцаа нь ёс заншил, зан үйлд тулгуурладаг
              г. Удирдлагын болхи системтэй                                д. Удирдлагын нийлмэл систем бий болсон.
5. ........ гэдэг нь соёлоос хожуу үүссэн ч дэлхийчлэлийн цар хүрээний ач холбогдолтой, нийгэм ба нийгэмлэгүүдийн соёлын хөгжлийн   
             шат, түвшин болон тэдгээрийн өвөрмөц шинжийг тусгасан ойлголт юм.
                   а. Нийгэм                 б. Иргэншил                         в. Соёл                       г. Нийгэмшил                      д. Иргэний нийгэм
6. Нийгмийн институтыг зөв тодорхойлсон өгөгдлийг ол.
              а. Нийгэмд зөвшөөрч буй зан заншил, дэг журам                      б. Нийгмийн хэм хэмжээний анхны хэлбэр
              в. Нийгмийн чухал хэсгүүдийг хангах, нийгмийн хэм хэмжээг зохицуулах чиг үүрэгиэй тохируулагч байгууламж
              г. Улс төрийн байгууламж                                         д. Зөв тодорхойлолт алга
7. Тухайн нуиаг дэвсгэр дээрх юмуу бүлгийн бүх хүнийг хамруулахгүйгээр харин тодорхой төлөөллийн үзүүлэлтүүдийг сонгон судлах нь
      .............. юм.
                а. Анкетын арга             б. Түүврийн арга                   в. Ажиглалтын арга              г. Индукцийн арга      д. Дедукцийн арга
8. Нийт ард түмний хэрэгцээ, ашиг сонирхлыг хэрэгжүүлэх явц дахь хүмүүсийн харилцан үйлдэл ба харилцааг зохицуулах чиг үүрэг     
     нийгмийн амьдралын аль хүрээнд хэрэгжих вэ?
           а. Улс төрийн   хүрээнд      б.Социал хүрээнд        в. Эдийн засгийн хүрээнд      г. Оюуны амьдралын хүрээнд       д.Зөв хариулт алга
9. Менежер А ажилдаа чадваржин улмаар салбар нэгжийн захирлаар томилогдов. Энэ нь шилжих хөдөлгөөний аль хэлбэрт 
     хамаарах вэ?
             а. Үе хоорондын              б.Босоо чиглэлийн           в. Хэвтээ чиглэлийн        г. Бүлгийн шилжих хөдөлгөөн
10. Нийгмийн хувьсгалын шинж аль нь вэ?.
           а. Оршин буй тогтолцооныхоо  үндсийг хөндсөн, нийгмийн амвдралын ихэнх хүрээг өөрчлөх үйл явц
           б. Оршин буй тогтолцооныхоо үндсийг хөндөлгүйгээр нийгмийн амьдралын аль нэг хүрээнд хэд хэдэн байнгын тогтвортой
                өөрчлөлт хийх үйл явц
           в. Нийгмийн хөгжлийн хурдац нь нийгэмд эерэг хандлага, үр дагавар авчрах үйл явц
           г. Нийгэм, түүхийн хурдац нь нийгэмд сөрөг үр дагавар авчрах үйл явц
           д. Нийгмийн улс төрийн амьдралд шинэтгэл хийх үйл явц
    
 

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:

Hariu
Hariu
бичсэн Аан (зочин) цаг: 23:57, 2022-02-12 | Холбоос | |
HARIU NI HNA BGAM?
бичсэн ... (зочин) цаг: 21:10, 2011-11-27 | Холбоос | |
надад таалагдсан баярлалаа
бичсэн медка (зочин) цаг: 21:06, 2011-03-16 | Холбоос | |
ih oilgomjtoi goe blog blsn bna a bagsha bayrlalaa
бичсэн Зочин цаг: 17:21, 2011-03-12 | Холбоос | |
Танд баярлалаа гоё шүү
бичсэн Зочин цаг: 21:54, 2011-03-11 | Холбоос | |
uneheer gaihalt
бичсэн Зочин цаг: 18:15, 2011-03-10 | Холбоос | |



:-)
 
xaax