Монгол дэлхийн шилдэг үндэстний нэг

2011-04-13,
СNN телевиз нэгэн сонирхолтой судалгааг хийжээ. Дэлхийн дээр өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой үндэстэн олон байдаг. Тэр дундаас хамгийн шилдэг үндэстнүүдийг шалгаруулж танилцуулсан байна. Энэхүү жагсаалтын дөрөвдүгээрт манай улс багтсан ажээ. 

Хамгийн хамгийн Бразил
Жагсаалтын нэгдүгээрт Бразил шалгарчээ. Нарлаг далайн эрэг, тааламжтай цаг агаар нь жуулчдын сэтгэлийг ихээр татдаг байна. Бразилчууд дуулж бүжиглэхдээ хэнийг ч дагуулахгүй. Үндэсний шинжийг хадгалсан бүжгээрээ эмэгтэйчүүд нь их бахархдаг. Мөн баяр наадмыг нүсэр тэмдэглэж чаддаг учраас тэднийг баярлаж, зугаацаж чаддаг үндэстнээр тодруулсан ажээ.



Цахирмаа цэцгийн орон Сингапур

Технологийн өндөр түвшинд хүрсэн энэ улс нь аялал жуулчлал хөгжсөн орны тоонд зүй ёсоор багтдаг. Амарч зугаалахад тохиромжтой байдлаас нь шалтгаалж жагсаалтын хоёрдугаарт бичигджээ. Сингапурыг арслан улс, цахирмаа цэцгийн орон гэж нэрлэдэг. Жуулчдын очих дуртай Сентоза арал дээр шүрэн музей, лааны тосон музей зэргийг сонирхож болно.

Хөгжимт усан оргилуур нь усан дээр ойх гэрлийн хугарлыг ашиглан задгай талбайд Сентоза арлын түүхийг өгүүлсэн үзүүлбэр мөн янз бүрийн үлгэрийн баатруудыг дүрсэлсэн үзүүлбэр үзүүлдэг. Цацран буух уснаас ойсон дүрс үнэхээр гайхамшигтай амьд юм шиг үзэгддэг байна.

Сингапурт "шөнийн сафари" зугаалга зохиогддог. Энэ хөтөлбөрт хамаарагдсанаар 1200 гаруй амьтдын шөнийн амьдралыг сонирхож болно. Шөнө үздэг учир нь ширэнгэн ойн амьтад шөнийн амьдралтай байдаг аж.



Рэгги Ямайкаг тодорхойлдог

Ямайкачууд жагсаалтын гуравт орсон байна. Тэдний рэгги стиль энэ жагсаалтад ороход нөлөөлсөн ажээ. Рэгги нь 1960 оны үеэс анх Ямайкад үүссэн бөгөөд тухайн үеийн хөгжмийн гол урсгалыг ийнхүү нэрлэдэг байсан аж. Энэ хөгжмийн гол онцлог нь ритмийн тогтсон ойлголтыг эвдэж гарч ирсэн нь цоо шинэ зүйл байв. Итгэл, хайр, хүмүүсийн харилцаа, арьс өнгөний үзэл, дайн зэрэг өргөн хүрээг хамарсан байдаг.



Эртний соёлыг агуулсан нууцлаг ард түмэн Монгол
Жагсаалтын дөрөвдүгээрт Монгол орсон байна. Эртний нүүдэлчний соёлыг агуулсан нууцлаг үндэстэн хэмээх тодорхойлолт энэхүү жагсаалтад ороход нөлөөлсөн ажээ. Мөн дүрэм журам багатай, хүн хүссэнээрээ байж хэнээс ч хараат бус байдаг нь нөлөөлсөн гэнэ. Бас агуу их түүх, байгалийн асар их ашигт малтмалын нөөц зэрэг нь дээгүүр бичигдэхэд нөлөөлсөн аж.



Эрх чөлөөний орон Америк
Америкчууд жагсаалтын тавдугаарт бичигджээ. Ардчиллын өлгий гэгддэг Америк нь олон хүмүүсийн очихыг хүсдэг мөрөөдлийн орон юм. Хөгжмийн ихэнх урсгал, алдарт Холливууд гээд америкчуудад хүний сонирхлыг татах зүйл мундахгүй. Тэд эрх чөлөөг эрхэмлэдэг хэдий ч хууль дүрмээ чанд мөрддөг.



Испани жуулчдын мөрөөдлийн орон

Испаничууд жагсаалтын зургадугаарт шалгарсан байна. Учир нь Испанийн нарлаг сайхан цаг агаар, далайн эргийн наран шарлага, жаргалтай хүмүүсийн зогсолтгүй үдэшлэг зэрэг нь хүмүүсийн сэтгэлийг татахгүй байхын аргагүй ажээ. Хэдэн жилийн өмнө Европын аялал жуулчлал тэр чигтээ Испанийг зорьдог байсан уг жагсаалтад ороход нөлөөлсөн байна.


Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:

баярлах
бичсэн Зочин цаг: 13:25, 2011-10-01 | Холбоос | |
гоё шүү
бичсэн Хүслийнжигүүр цаг: 17:55, 2011-04-27 | Холбоос | |
goy sonirholt medeelluud bn thanks
баярлах
бичсэн Зочин цаг: 17:05, 2011-04-20 | Холбоос | |



:-)
 
xaax