Нисдэг таваг

2011-04-18,
-МЭӨ 10000-гаад он.
Судлаачдын баталдгаар хүн төрөлхтөн энэ үед нисдэг таваг анх харжээ. Үүнийг нотлох баримт Францын Нио агуйн хананд эдүгээг хүртэл хадгалагдсаар байгаа аж. Тэр нь. ан агнаж буй хүмүүсийн хажууд алтан шар өнгөтэй гялалзсан дуулга өмссөн хүн дүрслэгдсэн зураг юм. Алтан дуулгат яавч дэлхийн хү7н биш гэж эрдэмтэд үздэг.

-МЭӨ 7000-гаад он.

Дараагийн баримт мөн МЭӨ үед хамаарна. Непалаас олдсон Лолладоф хэмээх таваг МЭӨ 7000-гаад оны үед хамаарах бөгөөд орчин үеийн бидний төсөөлдөг харь гаригийн нисдэг тавагтай тун төстэй гэнэ. Тиймээс судлаачид эрт дээр үед ч нисдэг таваг манай дэлхийд морилдог байжээ гэж дүгнэхэд хүрсэн юм.

-МЭӨ 216-215 он.

Зохиолч Юлий Обсекюнсий Ром хотын тэнгэрт 216 онд юу нь үл мэдэгдэх зүйл хөвж яваа нь харагдсан гэж бичжээ. Уг ер бусын зүйл дараа жил нь буюу 215 онд дахин үзэгдсэн гэнэ.

-МЭӨ 200 он.

Өнөөгийн Мали Улсын нутагт аж төрж байсан эртний Дорноговьчууд өөрсдийн соёл иргэншлийг Номмо хэмээх хоёр нутагтнаас үүссэн гэж үздэг байв. Тэд Номмог сансар огторгуйгаас буюу Сириус оддын аймгаас ирсэн гэдэгт бат итгэдэг байжээ. Энэ бүлэг одод гэрэлтэгч шинжээрээ огторгуйн хоёр дахь тод оддын аймаг юм. Догоновьчууд үнэхээр ч тэндээс ирсэн мэт Сириус оддын талаар тун өндөр мэдлэгтэй байсан нь эрдэмтдийг гайхшруулдаг. Тэдэнд дуран авай юм уу өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмж байгаагүй. Одоогийн үр хойч нь ч амьдралын хэв маягаа өөрчлөөгүй, отог омгийн хэлбэрээрээ шахуу. Малийг зорих жуулчдын олонх нь тэдний амьдрал ахуйг сонирхох гэж л тус улсыг зорьдог гэлцдэг.

-1235 он.

Японы Киото хотод 1235 оны есдүгээр сарын 24-нд харь гаригийн нисдэг биет үзэгдсэн тухай цэргийн жанжин Юрицүми, цэргүүдийн хамт тэмдэглэн үлдээсэн байдаг. Тэд хэдэн цаг үргэлжилсэн энэхүү үзэгдлийн тухай "Одод хүчтэй салхинд савлах мэт хөдөлж, хийсэх мэт одсон" гэжээ.

-1254 он.

Английн Олбанс хотод 1254 оны зун үзэгдсэн ер бусын үзэгдлийн талаар гадны хүн буюу Парисын иргэн Мэтью тэмдэглэн үлдээжээ. "Шинэ сар гараад найм хонож байв. Шөнө дунд cap жаргачихсан, тэнгэрт алсын алсад гялтганах оддоос өөр юу ч байхгүй байхад Олбанс хотын дээр асар том, хурц гэрэлтэй одод үзэгдсэн. Одод чөлөөтэй хөдөлж байсан төдийгүй олон өнгөөр гялтганан гялалзаж байлаа" гэж тэрбээр бичжээ.

-1271 он.

Японы  Камакура хотод буддын шашны санваартан Нисчирэн гэгчийг цаазаар авах гэж байхад тэнгэрт гэнэтхэн асар том, тод гэрэлтэгч "cap" гарч дэлхийг бүхлээр нь гэрэлтүүлэн гийгүүлсэн гэнэ. Энэ үзэгдэл 1271 оны есдүгээр сарын 12-ны үд дунд болжээ. Тухайн үед тэнгэр их бүүдгэр бай-сан бөгөөд хүмүүс энэ үзэгдлийг муу ёрын хэмээн үзэж ламтныг цаазлах ялаас хэлтрүүлсэн гэдэг.

-1528 он.

Зохиолч Волффарт Нйдерландын Утрехт хотын тэнгэрт юу нь үл мэдэгдэх зүйл үзэгдсэн гэж тэмдэглэн үлдээжээ. Урьд нь үзэгдэж харагдаагүй тэр зүйл хотын дээгүүр хэсэгхэн харагдаад алга болсон гэнэ.

-1561 он.

Германы Нюрнберг хот. Тус хотод 1561 оны дөрөвдүгээр сарын 4-ны өглөө үл мэдэгдэх хурц гэрэл агаарт бууны сум шиг хурдтай нисэн өнгөрчээ. Түү-нийг харсан хотын ир-гэд муу ёрын сүнс хэмээн ихэд айж сандарсан гэдэг.

-1566 он.

Швейцарийн Базельск хотод мөн оны наймдугаар сарын 7-нд олон тооны үл таних бөөрөнхий зүйлс тэн-гэрт эргэлдэж үзэгджээ. Үүнийг тухайн үед цаг агаарын гаж үзэгдэл гэж таамагласан гэдэг. Гэвч одоог хүртэл учир нь тайлагдаагүй энэхүү үзэгдлийг судлаачид харь гаригийн нисдэг таваг байсан байх магадлалтай гэж үздэг байна.

-1878 он.

АНУ-ын Техас мужийн иргэн Кеннет Арнольд "Тэнгэрт алим хэлбэртэй зүйл ажиглагдаж байснаа ойртон ойртсоор толгой хавьд ирж зогссон. Агаарт тогтсон тэр биетийг сайн ажиглавал тавагтай төстэй харагдсан" гэж ярьсан нь нисдэг таваг гэсэн нэршил үүсгэжээ.

-1881 он.

Австралийн Мельбурн. 1881 оны зургадугаар сарын 11 -нд Уэльсийн гүнж Мэльбурнээс Сидней орох замдаа од гэхэд хамаагүй тод олон тооны гэрэл тэнгэрт эргэлдэн байхыг харжээ.

-1883 он.

АНУ-ын Техас мужийн Марфа хот. Энд харагдсан үл таних гэрлүүд бүжиглэж байгаа мэт нааш цааш хөдлөн, хэлбэр дүрс, гэрлийнхээ өнгийг өөрчилж байжээ. Энэ үеэр төстэй үзэгдлүүд хотын ойролцоо тойргуудад ч харагдсан нь тэмдэглэгдсэн байна.

-1891 он.

АНУ-ын Индиана муж Крофордсвилл хот. Тус хотын хоёр иргэн зургаан метр орчим урт, хоёр метр гаруй өргөн биет агаарт хөвөх мэт аажуухан нисч байхыг харжээ.

-1896 он.

АНУ-ын Калифорни мужид нисдэг таваг харагдсан байж болзошгүй анхны тохиолдол энэ бөгөөд гэрчүүдийн мэдүүлснээр хурц гэрэл цацруулсан асар том бараан биет хотын дээгүүр нисэж өнгөрсөн гэнэ.

-1913 он.

Бразил, Канад. Энэ онд улаан, шаргал өнгөтэй олон цацрагт гэрэл Бразилаас Канад хүртэл аажуухан "нисэх" үзэгдэл хэдэн сарын турш ажиглагджээ. Шатаж байгаа мэт харагдсан тэр гэрэл тун эмх замбараатай нисч одсон гэнэ.

-1930 он.

Мексик Улс. Дэлхийн ван гаригийг нээсэн одон орон судлаач Клайд тэнгэрт зууван хэлбэртэй, юу нь үл мэдэгдэх зургаан биет байхыг харжээ. Тэрбээр эдгээр дүрсийг хэд хэдэн удаа харсан ч мэргэжлийн нэр хүндэд нь муугаар нөлөөлж магадгүй гэж үзэн ил зарлаагүй аж. Энэ тухай хувийн архивтаа тэмдэглэн үлдээсэн нь хожим дэлгэгдсэн юм.

-1942 он.

Английн Ньюбиггин хотод цэргийн албан хаагч Алберт Ланкашир тэнгисийн эрэг дээрх радарын бүсэд харуулд гарч байтал гэнэт хурц гэрэл харжээ. Ланкашир гайхан дээш хартал тод гэрлээр хүрээлэгдсэн үл таних биет нисч өнгөрсөн байна. Тэр үед түүнд хөвж байтаа мэт мэдрэмж төрж, ухаан алдах гэж байгаа мэт санагдсан гэдэг.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:




:-)
 
xaax