Эргэдэг арлын нууц

2011-07-14,
 


Грекийн ачаа тээврийн нэг хөлөг онгоц нэгэнтээ алсын аянд явж байгаад хөлөг онгоцноос 1000 метрийн алсад Карибын тэнгисийн мандалд нэг асар том зүйл тасралтгүй эргэлдэж байхыг олж үзжээ.
Эхэндээ тэд тэнгисийн хачин гайхал зүйлтэй таарлаа гэж бодоод, айсандаа дагжин чичирч байснаа ойртож очоод эргэлдэж байгаа зүйл уг нь нэг арал байсныг тов тодорхой олж харжээ. Тэр үед уг жижигхэн арал битүү ширэнгэ ургамлаар хучигдсан.Xаа сайгүй намаг шавхайгаар дүүрсэн байж гэнэ. Арал маш жижигхэн, хөлгийн багийн ахмад Кадана онгоцны залуурчид арлыг нэг тойрохыг тушааснаар хагас цагийн дараа тойрч ирээд тэд зангуугаа хаяж арал дээр гараад үзтэл ямар ч ер бусын сонин хачин зүйл олж үзсэнгүй гэнэ. Онгоцны ахмад нэг модны салаан дээр өөрийнхөө нэр, аралд буусан хугацаа, хөлөг онгоцныхоо нэрийг сийлүүлээд онгоцны багийнхантайгаа эрэгт гарсан тэр газартаа эргэн иржээ.
"Ямар хачин юм бэ? Зангуугаа буулгасан хөлөг яагаад өерөө хөдөлсөн байдаг билээ?" гэж нэг далайч гэнэт хашгираад" Энд дөнгөж саяхан зогссон онгоцноос хэдэн арван метр газар холдчихсон байна" гэвэл бусад нь цөмөөр ихэд гайхаж шалгаж хэмжиж үзвэл төмөр зангуу машид тогтвортой тэнгисийн ёроолд байсан хэвээр, огт татагдаж чирэгдсэн ул мөрийн зүйл байхгүй болохыг олж тогтоожээ. Тэгээд хүмүүс нь энэ хачин жигтэй үзэгдлийг машид гайхаж, зарим нь үүнийг үзээд эргэж арал дээр гарч шинжиж харжээ. Тэд энэ жижиг арал өөрөө эргэдэг юм байна, 24 цагт нэг эргэлт хийдэг, нэг өдөрт нэг л чигт тогтсон дэг журамтайгаар өөрөө эргэдэг, ерөөс гэдрэг эргэдэггүй юм байна гэж санал нэгтэй үзжээ.
Энэхүү арал яагаад өерөе эргэдэг билээ, тэхдээ бүр яагаад дэг журамтай эргэдэг юм бол? Энэ нь өнөөг хүртэл тайлагдаагүй нэг оньсого хэвээр байгаа ажээ.

Аварга хүмүүсийн арлын нууц
Үзэмжит сайхан цэлгэр уудам Карибын тэнгист нэг хачин жигтэй жижиг арал байдгийг Матиникийн арал гэдэг. 1948 оноос эхлэн 10-аад жилийн хугацаанд уг арал дээр нэгэн зүйл жигтэй сонин тайлдашгүй ер бусын үзэгдэл гарсаар ирсэн нь арал дээр оршин суудаг насанд хүрсэн эрэгтэй эмэгтэйчүүд цөм хэдэн см-ээр өсч өндөр болж, насанд хүрсэн эрэгтэйчүүд дундчаар 190 см өндөр, насанд хүрсэн эмэгтэйчүүд дундчаар 174 см өндөр нуруутай болсон байна. Бүүр ч сонирхолтой нь гэвэл арлын гаднаас ирсэн насанд хүрсэн хүмүүс тус арал дээр хүрч ирээд хэсэг хугацааны дараа маш түргэн өсөж өндөр болдог гэнэ. Яагаад энэ билээ?
Зарим хүн үзэхдээ 1948 онд нисдэг таваг юмуу эсвэл өөр бусад гадаад ертөнцөөс ирсэн зүйл тус арлын Бири уулын бүсэд бууж, тус арлын биологийн өсөлтийг нэмэгдүүлэх нэгэн зүйлийн үл мэдэгдэх шинжтэй цацраг туяа цацруулсан байж мэднэ, эсвэл тус арлын Бири уулын бүсийн газар доор нууж далдалсан нисдэг таваг юмуу үгүй бол өөр гадаад ертөнцийн зүйлийн үлдлээс тийм цацраг туяа гардаг байж тун ч магадгүй гэж үздэг байна. Гэтэл зарим эрдэмтэн дээрх яриа тайлбаруудад эргэлзэж, бас үгүйсгэсэн хандлагатай байдаг бөгөөд учир нь дэлхий дээр чухамдаа нисдэг таваг эсвэл харь гаригаас ирсэн зүйл гэж байна уу үгүй юу гэдгийг өнөөдөр хүмүүс яг таг тогтоох аргагүй байсаар байгаа юм.
Тайлбар: Матиник арал
Үзэмжит сайхан цэлгэр уудам Карибын тэнгист нэг хачин жигтэй арал байдгийг Матиникийн арал гэдэг. Энд үнэхээр сайхан байгалийн үзэмжтэй, цаг агаар тохиромжтой, арал дээрх оршин суугчид бие хаа том байдаг болохоор уг арлыг аварга хүмүүсийн арал гэх болжээ.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:




:-)
 
xaax