Давс уураг тархинд хортой

2011-07-15,
Давс хүний уураг тархинд хортой нөлөө үзүүлдэг
Давс тамхи болон мансууруулах бодисын адил үйлчилгээг үзүүлдэг хэмээн мэргэжилтнүүд нотолж байна. Давс идэх гэсэн хүсэл нь сонгодог зуршлын нэг бөгөөд хүнийг давснаас хараат болгож байдаг.
Эрүүл хүн өдөрт 4-өөс 15 гр давс хэрэглэх нормтой байдаг. Гэтэл  их давстай хүнс хэрэглэснээр энэ норм алдагдаж эхэлдэг байна.
Давс дутагдаж эхэлмэгц организмд генетикийн болон мэдрэлийн механизм ажиллаж эхэлдэг юм. Энэ механизм нь мансууруулагчаас хараат хүмүүсийнхтэй тун төстэй байдгийг эрдэмтэд тогтоожээ.
Организмд давс орсон тухай мэдээлэл уураг тархинд их түргэн хугацаанд хүрдэг байна. Энэ мэдээлэл ердөө минутын дотор хоол боловсруулах эрхтэн давсыг шингээж эхэлж байх хооронд хүрдэг гэдгээр онцлогтой юм.
Давсаа алдаж эхэлсэн ген арван минутын дотор давс хүлээн авмагцаа анхны байдалдаа орж байгааг харахад их сонин байсан хэмээн Мельбурны судлаачид ярьжээ. Хувьслын энэ механизм их чухал бөгөөд организм усгүйдэх, давсгүй болох үед тэдгээрийг нөхөн сэргээхэд ердөө 5-10 минут хангалттай байдаг гэнэ.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:




:-)
 
xaax