Эрүүл мэндийн нууцаас...

2011-08-07,
Дэлхий даяарх эрүүл мэндийн зургаан нууц
Японоос Орос, Грекээс Панамийн индианчууд хүртэлх өргөн газар нутагт тархан суурьшсан бүхий л үндэстнүүд өөрсдийн гэсэн эрүүл энх, урт удаан амьдралын нууцтай байдаг. Эмийн ургамлын цай уух, холимог амтлагч хэрэглэх зэрэг энгийн зүйлд ч эгэлгүй нууц агуулагддаг ажээ. Энэ нь аливаа том зүйл жижгээс эхэлдэг гэдгийг сануулах бус уу. Тиймээс дараах зургаан зүйлийг   дадал, зуршил болтол хэвшүүлэхийг мэргэжилнүүд зөвлөж байна.
ПАНАМА
Харвардын их сургуулийн анагаахын болон гүн ухааны профессор Нормон Уиленберг Сан Бласын оршин суугч Күна нэртэй цэргийн талаар судалжээ. Күна өдөрт доод тал нь таван аяга боловсруулаагүй какао уудаг гэнэ. Олон жилийн судалгааны дүнд нутгийнхны энэ зуршил тэднийг хорт хавдар, чихрийн шижин, саажилт, зүрхний өвчин зэргийг эсэргүүцэх чадвартай болгосон нь батлагджээ. Какаонд зүрх судсанд ашигтай найрлага агуулагддаг. Тиймээс эрүүл зүрхтэй байя гэвэл дараах жорыг хэрэгжүүлэхийг зөвлөж байна.
Нэг аяга бүлээн сүүнд бага зэргийн зөгийн бал, цэвэр какаоны нунтгаас нэг амны халбагыг хийж сайтар хутгаад бага багаар уугаарай.
ЯПОН
Чийглэг дулаан уур амьсгалтай гэхээр л таны төсөөлөлд арлын Япон орон шууд бууж байгаа биз ээ. Харин саяхны судалгаагаар Япончуудын дундаж наслалт дэлхий дээр хамгийн өндөр болох нь тогтоогджээ. Урт наслахын нууцын нэг бол мэдээж зөв хооллолт. Иймээс тэдний үндэсний өв соёлынх нь нэгээхэн хэсэг болсоор ирсэн "Наян хувь хүртэл л цадталаа ид" гэсэн утгатай заншлыг тогтмол биелүүлдэг байна. Харин яаж 80 хувь хүрсэн... гэдгийг мэдэх вэ.
Аманд орсон хоолыг залгихаасаа өмнө 20 удаа зажлахад л болоод явчихна. Учир нь олон удаа удаан зажилснаар хоол шим тэжээл болж, биед хэрэггүй нь хурдан гадагшилдаг байна. Бас бага хэмжээгээр идэх боломжтой.
ОРОС
Тэд аливаа халдварт эсвэл сэтгэцийн өвчний зовиурыг анагаахдаа өндөрлөг, хахир хүйтэн бүсэд ургадаг эмийн ургамлуудын үндсийг Оросын уламжлалт аргын дагуу хандлан хэрэглэдэг. Эл ханд зөвхөн өвчнийг эдгээгээд зогсохгүй уур бухимдал, сульдааг хүртэл багасгадаг байна.
Хэрвээ та амархан уурлаж бухимдаад бие тань сульдаад байвал ядаргаанд орохоос сэргийлэх аргыг хайх хэрэгтэй. Үүний тулд цэвэр байгалийн гаралтай эмийн ургамлын үндсийг хандлан уувал бие болоод сэтгэл санаа тайвшраад л явчихна.
НИДЕРЛАНД
Нидерландчууд өдөр тутмын тээврийн хэрэгсэлдээ дугуйг өргөнөөр хэрэглэдэг байна. Өглөөд
хүмүүсийн гуравны нэг нь ажилдаа дугуйгаар явдаг гэнэ. Түүнчлэн хотын оршин суугчид бараг бүгдээрээ өдөрт дунджаар 400 метрт дугуйгаар "аялдаг" гэнэ шүү.
Ажилдаа ч, ойр зууртаа ч дугуйгаар явах боломжтой. Долоо хоногт гурван удаа 30 минутыг дугуйн дээр жийж өнгөрүүлснээр хорт хавдар, чихрийн шижин, зүрх судасны өвчнөөс сэргийлж чадна. Цагаа хэмнээд, эрүүл мэнддээ ч анхаараад, ашигтай ба тустай биш гэж үү.
ЭНЭТХЭГ

Энэтхэг үндэстний ихэнх хоолыг Монголчууд бидний мэдэх каригаар амталсан байдаг. Эрт дээр үеэс энэтхэгчүүдийн хэрэглээнд орсон аюурведин гэх эмийн гол найрлага гаат гүнгүм нь карид их хэмжээгээр агуулагддаг байна. Гэтэл тэр гүнгүм нь өөртөө үрэвсэл, шүдний хөгц зэргээс дархлааг сайжруулах ид шидтэй ажээ. Долоо хоногт нэг өдрийн хоолондоо ч болов ногоо, тахианы карийг түлхүү оруулаарай.
ГРЕК

2007 онд Грект нэгэн судалгаа явуулжээ. Энэ судалгаанд өдөржингөө тасралтгүй ажилладаг болон долоо хоногийн гурван өдөрт 30 минут унтаж амардаг хүмүүсийг харьцуулан судалсан байна. Сонирхолтой нь өдөрт ердөө 30 минут унтдаг хүмүүс харьцуулалт хийсэн бусдаасаа 37 хувиар зүрх судасны өвчнөөр өвчлөх эрсдэл нь бага гарсан байна.
Ажлын цагаар амрах цаг төдийлөн гардаггүй бол амралтын өдрүүдэд ч болов өдөрт нэг амраад авбал нэн тустай.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:




:-)
 
xaax