Тасалгааны цэцэг

2011-08-20,

 

Навчис өнгөө алдах
Гол шалтгаан нь хэт хурц гэрэлд байлгасных. Иймд, нарны шууд тусгалаас хамгаал. Усалгаа бага шаардцаг цэцэг навчийг хэт услах нь мөн ийм үр дүнд хүргэдэг. Иймд усалгааг тохируул.
Ямар ч ургамлын доод хэсгийн навчис аажимдаа нэг нэгээрээ шарлаж унадаг. Харин нэг нэгээрээ биш нэлээд хэдээрээ нэгэн зэрэг шарлаж унах нь хөрсөнд азот дутагдах эсвэл услалтыг ихдүүлэх, хүйтэн салхинд цохиулсных.
Навчис цайрах
Ургамалд төмөр болон магни дутагдсан үед ийм шинж илэрдэг. Энэ үед мөн л зөөлрүүлсэн цэвэр усаар услах шаардлагатай. Азотын бордоо тустай.
Навчсаа хумих
Навчны зах хумьж хуурай болох нь ургамал өөрийгөө хамгаалах процесс юм. Энэ нь ургамал усгүйтэх, хэт халуун агаартай тохиолдолд илэрдэг.
Нэг дор олон цэцэг байх ямар вэ?
-Тасалгаанд хэт олон цэцэг байх нь ургамалд тавих анхаарлыг сулруулдаг
-Наран талдаа цонхтой тавцан дээр зуун наст, кактус гэх мэтийн цэцэг ургамал маш тохиромжтой.
-Нил цэцэг, хайтан цэцэг нь харин нарны шууд тусгалаас хол байхдаа сайн ургадаг.
-Цэцэг ургамлыг нэг тавьсан чигтээ бүү орхиорой.
-Ойр ойрхон эргүүлж тойруулж байвал ургамал зөв хэлбэртэй ургана.
-Харин кактус буюу өргөст цэцгийг нартай ойрхон нэг байдалд байрлуулвал сайн ургана.
-Хэт хүйтэн салхи, жавар сийгсэн өдөр цэцэг ургамлыг тавцангаасаа холдуулах хэрэгтэй.
-Учир нь салхинд цохигдсон цэцэг шарлаж унах, унжийх нь бий.


Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:




:-)
 
xaax