Хоол идсэний дараа ...

2011-08-20,
 

1. Цай бүү уу.
  Цайны ургамалд өндөр хэмжээний хүчиллэг бодисууд агуулагддаг бөгөөд энэ хоол боловсруулах замын эрхтэнд саад учруулдаг байна.
2. Хоолны дараа шууд унтахгүй байх.
Ихэнх хүмүүс хэт орой хоол идэж хооллосныхоо дараа шууд унтах юм уу хэвтдэг. Энэ үед ходоодонд орсон хоол хүнс боловсорч чадахгүйд хүрдэг. Ингэснээр ходоодонд шарх үүсэх үндэсийг тавьдаг байна.
3. Тамхи бүү тат.
Хоол идсэний дараа тамхи татах нь 10 ширхэг тамхийг нэг дор татсантай тэнцэхүйц хэмжээний хорыг  таны биед шингээдэг байна. Тиймээс та хоол идсэний дараа тамхи татдаг муу зуршилаасаа  яг одоо салах хэрэгтэй. Мөн ингэж тамхи тата нь хорт хавдар үүсгэх магадлалыг ихэсгэдэг байна.
4. Тэлээгээ бүү сулал.
Хүмүүс хоол идээд гэдэс цадсан боловч  сэтгэл цадсангүй гээд тэлээгээ суллаж байгаад л идэж гардаг. Ингэж тэлээгээ суллаж байгаад идэх нь гэдэс мушгирч, түгжрэх аюултай байдаг байна.
5. Бүү алх.
  Хүмүүс хоол идсэний дараа гадуур алхаж хоолоо шингээнэ гэж боддог. Гэвч энэ нь хоол боловсруулах замд саад учруулж хоолны шингэцийг удаашруулдаг байна.
6. Усанд битгий ор.
Хоол идсэний дараа шууд усанд орох нь хөл, гар болон биений цусны урсгалыг ихэсгэдэг ба ингэснээр гэдэс орчимын цусны хэмжээ багасдаг байна. Энэ нь хоол боловсруулах системийн үйл ажиллагааг саатуулдаг байна.
7. Шууд жимс битгий ид.
Хоолны дараа шууд жимс идэх нь гэдэс ходоод хийгээр дүүрдэг байна. Жимс идэхдээ хоолноос өмнө 1 цаг, хоолны дараа 1-2 цагийн дараа идэх тохиромжтой  байдаг байна.


Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:




:-)
 
xaax